fitness
  • 281 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-12

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголыг аравдугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна. Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урилаа.Бүртгэл: 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдах тул хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд бүртгэлийн хуудсыг  бөглөн бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ.  

  • Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд албан бичгээр ирүүлнэ.
  • Оролцогч санал, тайлбар, мэдээллээ 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
  • Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор Хууль зүйн байнгын хороонд бүртгүүлж, санал, тайлбар, мэдээллээ бичгээр ирүүлж болно.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Хууль зүйн байнгын хороо. /Лавлах утас: 51-267155/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Бусад мэдээ

СОНГУУЛИЙН ХУУЛЬ: Тойргийнхоо бүх нэр дэвшигчийн мэдээллийг нэгдсэн самбараас харах боломжтой

СОНГУУЛИЙН ХУУЛЬ: Тойргийнхоо бүх нэр дэвшигчийн мэдээллийг нэгдсэн самбараас харах боломжтой

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт явуулах тов

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.