fitness
  • 258 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-19

Тэрбээр, Боловсролын тухай багц хууль батлагдаж, боловсролын салбарт чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан эрх зүйн орчин бүрдсэн. Салбарын сэргэлтийг хийх шинэ хичээлийн жил эхэлж байна. Цэцэрлэгт орох хүсэлт илгээсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд  хүртээмжийг шийдлээ. Өнгөрсөн жилийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмсэн туршлагад үндэслэн хүн ам эрс өсч  буй аймгуудад тодорхой шийдлүүд гаргаж байна.

Тухайлбал, төрийн өмчит зургаан цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, орон сууцны нэг давхрын барилгыг худалдан авах, орчин үеийн шийдэл бүхий цомцог гэр хэлбэрээр цэцэрлэгийг нэмэгдүүллээ.

skip-share

Их, сургуулиуд оюутны тоо, сургалтын төлбөрөөр өрсөлдөх ёсгүй.

Ерөнхий боловсролын 54 сургуульд 33,859 хүүхэд суралцах нь хүчин чадлаас хэтрэх байв. Тиймээс 20-иод мянган хүүхдийн суудал бүхий сургалтын орчин шинээр шаардлагатай байсан. Энэ хичээлийн жилд шинэ сургууль, өргөтгөл ашиглалтад оруулах, сургалтын зориулалттай хичээлийн байрыг түрээслэх, дотоод нөөц бололцоогоо ашиглаж, засвар, тохижилт хийх,  хамран сургах тойргоор зохицуулалт хийв.

Үүний үр дүнд 11 сургуулийг шинээр ашиглалтад оруулж, 6240 хүүхдийг шинэ орчинд сургаж байна. Энэ жил 17145 хүүхдийн багтаамжтай 27 сургалтын зориулалтай байрыг түрээсэлж, 13 барилга байгууламжид засвар хийж, дөрвөн сургуулийн хамран сургах тойргийг шийдэж, 1000 гаруй хүүхдийг сургуульд хамрууллаа.

Мэргэжлийн, техникийн боловсролын төвшинд нэг хүүхдийг сургаж буй хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн өртөгт суурилсан санхүүжилтийг шинэчилсэн.

skip-share

1-3 дугаарт эрэмбэлэгдсэн сургуулиудын 20 докторыг цалинтай хөтөлбөрт хамруулахаар зарласан.

Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг долоон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын  ангилал ахиулж, коллеж болголоо. Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Төв зэрэг аймгуудад буй Мэргэжлийн сургалтын байгууллагуудыг төрийн өмчийн сургуулиудын харьяалалд шилжүүлсэн. Эрдэм, шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр буюу шатлан суралцах тогтолцоог бүрдүүлэн, олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, их, дээд сургуулиудын чансааг тогтоосон үзүүлэлт гарсан. Чансаа тогтоосны дараа яамнаас хийх дараагийн алхам юу вэ? Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэгш суралцах боломжийг бүрдүүлэхэд хэрхэн анхаарч байна гэж асуув.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, өнгөрсөн жил 27 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Боловсролын хуулийн өөрчлөлтөөр олон улсын үнэлгээний дагуу их, дээд сургуулиудаа үнэллээ.

Сургалтын чанар 50 хувь давж буй 28 сургууль байна. Хэтдээ 20 орчим их, дээд сургууль л үлдэх болов уу. Эрэмбийн дараа сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Их, сургуулиуд оюутны тоо, сургалтын төлбөрөөр өрсөлдөх ёсгүй. Өчигдөр 1-3 дугаарт эрэмбэлэгдсэн сургуулиудын 20 докторыг цалинтай хөтөлбөрт хамруулахаар зарласан.

Эрэмбэ өндөр сургуулиудад зарим суралцагчийн төлбөрийг Төрийн сангаас хариуцах гэх зэрэг дэмжлэг бий болгоно. Харин 50 хувиас доош үнэлгээ авсан сургуулиудад тодорхой бодлого хандуулан арга хэмжээ авна.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусгай сургуульд суралцуулахаас илүү жирийн сургуулиудад суралцахад дэмжинэ. Гэхдээ тодорхой хугацаанд тусгай сургуульдаа суралцаж, дараагийн шатанд суралцах чадвараа эзэмших нь зүйтэй байх. Одоогийн тусгай сургуулиудад түшиглэн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сургах сургалтын орчин, багш нарыг бэлтгэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Нийслэлд стандартын шаардлага хангахгүй "976  хүүхдийн тоглоомын талбай" байна

Нийслэлд стандартын шаардлага хангахгүй "976 хүүхдийн тоглоомын талбай" байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Энэ үеэр Хотын стандарт, хяналтын газрын дар

Цар тахлын үеэс Монгол ээжүүд цахимаар ажиллаж, хүүхдээ асрангаа хөдөлмөр эрхэлж байна

Цар тахлын үеэс Монгол ээжүүд цахимаар ажиллаж, хүүхдээ асрангаа хөдөлмөр эрхэлж байна

-Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно @Global Press Journal-МОНГОЛ УЛ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.