fitness
  • 650 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна.

Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцсон.

Дараа нь Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. 

Үүний нэг нь  “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачилгын хүрээнд Эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ. 

Мэдээлэл өгөхөд энэ бол Монгол Улсад хэрэгжих мега төсөл болох “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын төсөл 2015 онд нээлтээ хийгээд улс төрийн зарим шалтгаанаар зогсонги байдалд ороод байсан бол одоо хэрэгжих нь. Ази Европыг холбосон энэ хурдны зам нь Монгол Улсын хөгжилд их хувь нэмэр оруулах учиртай. 

“Алтанбулаг–Улаанбаатар– Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг 2014 оны гуравдугаар сард байгуулж улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон байдаг. Ингээд “Чингис Лэнд Девелопмент Групп -Шинэ хөгжлийн зам” ХХК концессын гэрээгээр Монгол Улсын зургаан аймгийн 24 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутгийг дайран өнгөрөх нийтдээ 990 орчим км хурдны автозамыг барихаар концессын гэрээ байгуулж, өнгөрсөн хугацаанд өөрсдийн зүгээс хийх бүх ажлаа жин тан болгосон боловч улс төрийн элдэв байдлаас болж өнөөг хүртэл гацаад байсан билээ. Тус компани концессын гэрээ байгуулаад жилийн дараа л гэхэд хурдны замын трассыг тогтоож чадсан байдаг. Түүнчлэн ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлж,  олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор ТЭЗҮ-ээ  боловсруулж, хөрөнгө оруулалтаа ч босгож чадаад байсан юм. Ингээд зогсохгүй Зам тээврийн яамны харьяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн, ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотой хурдны замын трассын дагуу Алтанбулаг-Улаанбаатар-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн зэрэг ажлыг амжуулсан гээд олон ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгээд байгаа аж. Энэхүү 10 аад жил гацсан тус хурдны замын ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэхээр Монгол, Хятадын төрийн тэргүүнүүд тохироод байна. 

2013 онд Ши Жиньпин дарга “Бүс ба зам” санаачлагыг дэвшүүлснээс хойш Хятадын гадаад бодлого, эдийн засгийн стратегийн гол агуулга болж ирсэн. Олон Улс орнууд энэхүү санаачлагад нэгдэж, дотоодын хөгжлийн бодлогоо уялдуулахаа зарласан байдаг. 

* Орос "Евразийн эдийн засгийн коридор"

* Монгол Улс "Талын зам"

* Казахстан "Гэрэлт зам"

* Вьетнам "Хоёр коридор, нэг тойрог"

* Их Британи "Northern Powerhouse"

* Польш "Хувь зам"

* Туркийн "Дунд коридор" зэрэг бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд зорьсон ажлынхаа үр шимийг хүртэж, хүртэх гээд урагшилсаар байна. 

Монголчууд бид ч гэсэн энэхүү олон улсын нэгдэж нийлсэн санаачлагад нэгдсэн бол үр амлаж хэлснээ хийдэг, хөгжлийг дагаад урагшилдаг, үр шимийг нь хүртэг байх учиртай, 10 аад жилийн дараа одоо л нэг “Бүс ба зам” санаачлагад нэгдсэн “Талын зам” санаачлагаа хэрэгжүүлэх нь ээ, браво!

Бусад мэдээ

С.Бямбацогт: Авто замын санд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй. Сангийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай

С.Бямбацогт: Авто замын санд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй. Сангийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт авто замын сангийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Е

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 33.5 хувиар буурчээ

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 33.5 хувиар буурчээ

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.