fitness
  • 292 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар 2024 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Төрийн худалдан авалт бүрд цавчаа явдгийг ногоон автобусны жишээ харууллаа. Төсвийн тухай хуулийн хамт 20 хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирлээ. Ийм олон хуулийн төсөл хэрэгтэй юу? Энэ мэтээр гол хуулиудыг та  нар сэглэж байна. Эхлээд гол хуулиа баталсны дараа төсвөө батлах байтал та нар эсрэгээр нь ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг уншаарай, үнэхээр хачин хууль болгочихлоо. Хуульч гишүүд яагаад дуугарахгүй байна вэ” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “МАН төсвийн хуулиар Шадар сайдын орон тоо, ажлын албыг нэмсэн.  Та нар төрийн байгууллагад мөнгө тараах хэлцлээ хэдийнэ хийчихсэн.  Араас нь төсвийн хуулийг оруулж ирлээ. Үг хэлэхээр л Засгийн газрын гишүүд барьж идэх гээд байх юм. Ямар хэцүү юм бэ. Н.Энхбаяр уг нь гайгүй байсан чинь Засгийн газрын гишүүн болонгуутаа бурхан царайлаад байх юм. Чиний өмнө нь ярьдаг байсны эсрэг хуулийн төслийг оруулж ирлээ. Чи хавчганаад сууж байгаа байх. Иргэд чамд дахин итгэхгүй шүү.

Өмнө нь төсвийн хуулийг дагаж ийм олон хуулийн төслийг хат оруулж ирдэггүй байв. Дээр нь баахан тогтоолууд, зээлийн хэлэлцээр оруулж ирнэ. Хүн ойлгох аргагүй болгодог. Төрийн албан хаагчдын цалинг нэмж байна, зэрэглэлийг өсгөж байна. Биднийг мэдэхгүй байна гэж боддог бололтой. Бид сүүлийн гурван жил дуугүй байлаа. Ойлголцохын тулд завсарлага авч байна” гэж шүүмжлэв.

Бусад мэдээ

АТГ ашиг сонирхлын зөрчилд хамаарах 83 гомдол, мэдээллийг шалгав

АТГ ашиг сонирхлын зөрчилд хамаарах 83 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд

2019-2023 онд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврээ нэг удаа өөрчлүүлэх хүсэлтийг оноос өмнө авна

2019-2023 онд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврээ нэг удаа өөрчлүүлэх хүсэлтийг оноос өмнө авна

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.