fitness
  • 275 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Хүүхэд хамгааллын ажилтны орон тоог зайлшгүй нэмэх шаардлагатай байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ. 

Тэрбээр "Хүүхдийн асуудал хариуцсан ажилтны орон тоо сумдад байхгүй мөртлөө малын асуудал хариуцсан таван хүн байна. Бүгдийнх нь хавсарч хийдэг ажлынх нь 20, 30 дахь асуудал нь хүүхэд хамгаалал байдаг.

Нийгмийн ажилтан тэрбум мод тарьсан тайлан, соёл урлагийн мэдээ мэдээллээс эхлээд олон зуун тайланг гаргаж өгөх хэрэгтэй болдог.

330 суманд хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болно гэдэг хууль батлуулсан ч ирэх жил, түүний дараа жилийн бүх төгсөгчийг авсан ч хүрэлцэхгүй. Мэргэжлийн боловсон хүчнээр нэг хэсэгтээ дутагдана. Энэ тал дээр зайлшгүй анхаарах шаардлагатай.

Салбарын боловсон хүчний цалин хангамж бага. 700 гаруй мянган төгрөгийн цалинтай байсныг 30 орчим хувиар нэмлээ. Ирэх жил дахиад 10 орчим хувиар нэмнэ. Аймгийн төвд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувь, суманд ажиллаж байгаа бол 40 хувиар нэмэх гэж байна. Мөн таван жилд тутамд зургаан сарын цалинтай тэнцэх нэмэгдэл авна" хэмээв. 


Бусад мэдээ

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө ба

2,045 хүн нохойд хазуулж, ГССҮТ-өөр үйлчлүүлжээ

2,045 хүн нохойд хазуулж, ГССҮТ-өөр үйлчлүүлжээ

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 14-ны өдөр хүртэлх хугацаанд нохойд хазуулсан 2,045 и

Ариунзул С.
Ариунзул С.