fitness
  • 286 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

АТГаас ОБловсролын зээлийн сантай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

АТГ-ын ахлах комиссар Ч.Жаргалбаатар:

-Боловсролын зээлийн сантай холбоотой  мөрдөн байцаалтын 2, хэрэг бүртгэлтийн 8 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Боловсролын зээлийн сангаар гадаад суралцсан хүний тоо 3069 хүн байна. 

Сангийн удирдлагууд нь албан тушаалтны хувьд албан үүрэгтээ хайнга ханддаг, бусдад давуу байдал олгодог гэх мэт байдлууд тогтоогдож байна. 3069 хүнээс 2900 хүний материал л гарч ирдэг. Материал дутуу, бүрдэл хангалтгүй. 

2000 онд анхны журам батлагдаад, төгсч ирснээс хойш 10 жилийн хугацаанд зээлээ эргэн төлнө гэх зохицуулалт байсан ч зээлээс чөлөөлөх асуудал гарч ирсэн. Зээлээс чөлөөлөх асуудлыг УИХ-аас журам гаргаж хэрэгжүүлнэ гэсэн боловч энэ хуулийг огт хэрэгжүүлээгүй. 

Хууль хэрэгжүүлээгүй атал БШУ-ны 7 сайд гарын үсгээрээ 941 хүнийг зээлээс чөлөөлчихсөн.

Эх орондоо сайн ажилласан, үр бүтээлтэй, гавьяа байгуулсан гэх мэт үндэслэлээр чөлөөлөгдсөн хүмүүсийг шалгаад үзэхээр 377 нь эх орондоо огт ирж ажиллаагүй, Монгол Улсад тогтвортой ажил эрхлээгүй, журамд заасан гавьяа байгуулсан, үр бүтээлтэй ажилласан нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Суралцагчид нь гадаадад суралцаж байгаа, эх орондоо эргэж ирээгүй зэргээс шалтгаал мөрдөн шалгалт удааширч байна. 

Голчлон англи хэлний түвшний оноо шаардлагатай байдаг ч ямар ч оноогүй хүмүүст зээл олгодог, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, зээлийн барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгосон зэрэг нөхцөл байдлууд илэрч байна. 

Бусад мэдээ

“Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлалаа

“Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлалаа

“Хог биш баялаг” ТББ”-аас “Монгол орноо хоггүй болгох” төслийн хүрээнд “Монгол орон даяар хогоо анги

Тайванийн засгийн газраас зудад өртсөн малчдад 50 мянган ам.долларын хандив өгөв

Тайванийн засгийн газраас зудад өртсөн малчдад 50 мянган ам.долларын хандив өгөв

Тайваниас Монголд суугаа Төлөөлөгч Николай Ван Тайванийн засгийн газрыг төлөөлөн 50 мянган ам.доллар

Ариунзул С.
Ариунзул С.