fitness
  • 252 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 44 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар “Мост финтек” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэлээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор, үнэт цаасны гурав, хөрөнгө оруулалтын менежментийн нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар тус тус зөвшөөрлөө.

Даатгалын байгууллагад аудит хийх эрх болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг гурван компанид нэмж олгохоор, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр, банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлахын зэрэгцээ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдээр хоёр компанийг, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор харин гурван компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Бусад мэдээ

ОБЕГ-аас 923 байгууламжид шалгалт хийж 3835 зөрчлийг илрүүлэв

ОБЕГ-аас 923 байгууламжид шалгалт хийж 3835 зөрчлийг илрүүлэв

Онцгой байдлын байгууллагаас авто засвар, үйлчилгээ, угаалгын газрын барилга байгууламжид гамшгаас х

Дорноговийн эмч нар өвдөг, түнхний үе солиулах хагалгааг нутагшуулж байна

Дорноговийн эмч нар өвдөг, түнхний үе солиулах хагалгааг нутагшуулж байна

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал-гэмтлийн тасаг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвий

Ариунзул С.
Ариунзул С.