fitness
  • 297 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас 2023 оны эхний 10 сарын байдлаарх үйл ажиллагааны мэдээллээ өнөөдөр танилцуулав.

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд "Гаалийн байгууллага Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, гаалийн хэрэг зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 1,578 зөрчил илрүүлэн, дээрх зөрчилд холбогдох татвараас зайлсхийсэн асуудлыг илрүүлэн татварыг нөхөн төлүүлж ажиллаж байна. Үүнээс 32 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байв. Иймд холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.

Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг зөрчлөөс танилцуулбал

  • 17 удаагийн үйлдлээр таван нэр төрлийн 2,630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, таслан зогсоосон
  • хоёр удаагийн үйлдлээр нийт 4,591 грамм буюу 4.6 килограмм алтан гулдмайг Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг таслан зогсоосон
  • зургаан удаагийн үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйлийг улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлэн, таслан зогсоосон
  • нэг удаагийн үйлдлээр 375 килограмм химийн бодисыг гаальд мэдүүлэхгүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг тус тус гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагууд буюу цагдаа, хил хамгаалах байгууллагуудтай хамтран илрүүлэн шалгаж ажиллаж байна" хэмээв.

Манай улс ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын нэг боомт буюу нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1,700 орчим хяналтын камерыг байнгын ажиллуулж, теле-хяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажилладаг байна.

Бусад мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр 21 аймаг, 9 дүүргийн эмч эм

Баяр наадмын тасалбарыг 7-р сарын 1-нээс цахимаар борлуулж эхэлнэ

Баяр наадмын тасалбарыг 7-р сарын 1-нээс цахимаар борлуулж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.