fitness
  • 324 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-06

Хүүхэд хаана, ямар орчинд төрж өссөн, аль сургуульд суралцаж буйгаас үл хамааран тэгш боловсрол эзэмших эрхтэй. Хүүхэд бүр нэг гараанаас эхэлж, сурч боловсрох тэгш боломжоор хангагдаж чадвал тэдэнд хүрч чадахгүй мөрөөдөл гэж үгүй билээ. Монголын орны хамгийн алслагдсан сум Хөвсгөл аймгийн Ханх сумаас ч дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн иргэн бэлтгэгдэх боломжтой. Бид хүүхэд бүрд бүтэн боловсрол олгох зорилготой “Smart Education 3” төслөөрөө дамжуулан тэдэнд дэлхийд нэрээ мөнхлөх алтан боломжийг олгож байна.

Энэхүү төсөлдөө нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулж, нийслэлийн 2, орон нутгийн 6 сургуулийн 12’500 гаруй сурагчийг өндөр хурдны интернэт, смарт самбар, chromebook, VR төхөөрөмж, тухайн төхөөрөмжөөр үзэх хичээлийн контентууд бүхий иж бүрэн дижитал танхимд суралцах орчин нөхцөлөөр хангаж бид төслөө амжилттай хэрэгжүүллээ.

Энэ бол Мобиком группийн 1,7 сая хэрэглэгчийн хувь нэмэр юм. Цаашид ч бид хэрэглэгчдэдээ зориулан гаргаж буй 9000₮-ийн онцлох цэнэглэгч  картын 7% хувийг хүүхэд бүрд сурч боловсрох тэгш боломжийг олгох төсөл, хөтөлбөрүүдийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Бидэнтэй үргэлж хамтдаа байж, мянга мянган хүүхдийн хүсэл мөрөөдлийг дэмжин гэрэлт ирээдүйг бүтээлцэж буй эрхэм хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

ХҮНДЭТГЭСЭН МОБИКОМ ГРУПП

Бусад мэдээ

Хоёр намын үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлүүдийг буцаажээ

Хоёр намын үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлүүдийг буцаажээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болов.Хуралдаанаас на

Хөвсгөл аймагт тарвага сэргээн нутагшуулжээ

Хөвсгөл аймагт тарвага сэргээн нутагшуулжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.