fitness
  • 257 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-08

Эрчим хүчийг хэмнэдэг гэгддэг тоног төхөөрөмжүүд хангалттай хэмнэдэггүй.

Монгол Улсад уламжлалт тоног төхөөрөмжөөс эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжид шилжихэд хэмнэхээр тооцоолсон эрчим хүчний хэмжээг даатгах "Эрчим хүчний хэмнэлтийн даатгал" нэвтэрлээ. Энэхүү даатгалыг НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сангийн магадлан итгэмжлэгдсэн үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болох ХасБанк эрчим хүчний хэмнэлтийн даатгалын механизмыг “Тэнгэр даатгал” компанитай хамтран Монголд анх удаа нэвтрүүлж байна.

Ингэснээр бизнесийн үйл ажиллагааны тасалдал, тоног төхөөрөмжийн гэмтэл зэргээс шалтгаалан хэмнэлт гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байх тодорхойгүй байдлын эрсдэлээс сэргийлэх боломжтой болж байгаа аж.

Энэхүү даатгалын бүтээгдэхүүнийг НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн  Хамтын ажиллагааны төв болох "BASE" ТББ Монголын зах зээлд нэвтрүүлэх 2017 оны судалгаанд түшиглэн хийжээ.

Монгол Улсын хувьд эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг илүү их урамшуулах шаардлагатай байгаа талаар “BASE” олон улсын байгууллагын Ахлах бизнес хөгжүүлэгч Пабло Осес тодотгож байлаа.

Бусад мэдээ

Өнөөдрөөс эхлэн ашиглаагүй удсан Google хаягуудыг устгана

Өнөөдрөөс эхлэн ашиглаагүй удсан Google хаягуудыг устгана

Хэрэв танд олон жил ашиглаагүй Google хаяг байдаг бол өнөөдрөөс эхлэн устгагдахаар болж байна. Тус к

Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг таван чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген онцлов

Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг таван чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген онцлов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер-Гмелин болон Тр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.