fitness
  • 265 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

БОАЖЯ-наас арьс шир болон махны үйлдвэрүүдэд шалгалт хийсэн талаар мэдээллээ.

Байгаль орчны салбарын хэмжээнд 2023 оны аравдугаар сард 196 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 124 гомдол мэдээллийг шийдвэрлэж 36 гомдолд зөрчлийн хэрэг нээжээ. Өнөөдрийн байдлаар 14 гомдол мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд  нийт 153 иргэн, аж ахуйн нэгжид 120,200 төгрөгийн торгууль оногдуулснаас 77,250 төгрөг буюу (64.27%) төлөгджээ. 66 иргэн, аж ахуйн нэгжид 518,125 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.

Хяналт шалгалт:

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 69 объект хамрагдсан ба 41 мах боловсруулах, төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усаа төвийн шугамд нийлүүлдэг байна. Эдгээр үйлдвэрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 буюу 34 хувь хаягдал усыг мэргэжлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хаягдал усыг зөөврөөр зайлуулж байна. Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай.

Шалгалтад хамрагдсан объектуудын эрсдэлийн түвшинг үнэлэхэд 12 буюу 24 хувь нь их, 22 буюу 44 хувь нь дунд, 16 буюу 32 хувь нь бага эрсдэлтэй, эрсдэлийн түвшин дунджаар 36.5 хувьтай, хуулийн хэрэгжилт 65.3 хувьтай байна. 

Зөрчлүүд:

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлдэггүй
  • Тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй
  • Ус ашиглах зөвшөөрөл дүгнэлтгүй
  • Ариутгах татуургын шугамд нийлүүлж буй хаягдал усны умбуур бодис, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, био химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ нь MNS 6561:2015 стандартын шаардлага хангадаггүй
  • Үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг ангилан ялгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлдэггүй
  • Үйл ажиллагаандаа дотоод хяналт тавьдаггүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг илэрчээ.

Хяналт шалгалтаар давхардсан тоогоор 496 зөрчил дутагдал илэрч, 59.46 хувийг арилгуулсан байна.

Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 291 заалттай 51 албан шаардлага хүргүүлж, 16 аж ахуйн нэгжид 22,400,000 төгрөгийн торгох шийтгэл, 9,400,000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

Бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг иргэдэд бүрэн өмчлүүлэх санал гаргажээ

“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг иргэдэд бүрэн өмчлүүлэх санал гаргажээ

ШИНЭ намаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх санаачилга гар

Авто зам, замын байгууламжийн ажлуудыг хугацаанд нь дуусгана

Авто зам, замын байгууламжийн ажлуудыг хугацаанд нь дуусгана

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах шуурхай удирдлагын багийн ээлжит хуралдаан өнөөдөр

Ариунзул С.
Ариунзул С.