fitness
  • 506 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-13

Цавчаа НОГООН”-ныЗагалмайлсан эцэгбол яах аргагүй Д.Сумъяабазар. Бүхэл бүтэн энэ хотын дарга байсан хэрнээ улсад нь төмрийн сэг орж ирж байхад мэдээгүй, өөрөө ч хулхидуулсан мэт жүжиг тоглох нь эмгэнэл. Тэр яаж ч жүжиг тоглож, арга заль зохиосон энэ мөнгө угаалтын ард байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс мэдэж буй. Тиймдээ ч тэрээр энэ хэргээ нуун дарагдуулах гэсэн мэт гоомой үйлдлүүд гаргасаар байна. Өөрийнх нь баруун гар гэгддэг,  ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийгээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх болгож чадсан.

Одоо харин Гадаадын иргэн, харьяатын газрыг түр орлон гүйцэтгэгчээр даргалж байгаа өөрийн үеэл дүү Н.Ууганбаярыгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болгох гээд ёстой хөлөө хүрэх газраар гүйж, есөн шидийн хор найруулж байгаа аж. Өнөөх дүү Н.Ууганбаяр нь нэр цэвэр нэгэн биш, онгироо сагсуу, элдэв дээдээр хэл ам таталж байсан нэгэн бөгөөд тус яаманд ороогүй хэрнээ  Би Засгийн газар дээр томилогдох тохироогоо хийчихсэн, чухал яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байна хэмээн цуурч, харийнханд өөрийгөө ийн танилцуулаад гүйж байгаа гэнэ.

Ингэж Хууль зүй, дотоод хэргийн яам руу өөрийн гар хөл болсон хүмүүсийг байрлуулах гэж чичэрч байгаа нь  Цавчаа НОГООН”-ы хэргээс мултрах гэсэн башир арга нь гэдгийг хэн ч хараад ойлгохоор байна.

Дээр хэлсэнчлэн түүний үеэл дүү Н.Ууганбаяр тийм нэр цэвэр нэгэн биш.  Авлигатай тэмцэх газраас албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр, Тагнуулын ерөнхий газраас төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн үндэслэлээр шалгаж байсан гэдгийг сануулах хэрэгтэй байх. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг тагнаж, чагнасан, төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж гүйж байсан гэдгийг нь хэвлэлүүд ч бичээд эхэлж. Аз болж МАН сонгуульд ялалт байгуулж, үеэл ах Д.Сумъяабазар нь УИХ-ын гишүүн болж уснаас хуурай гарч чадсан нэгэн бөгөөд юун хэрэг хүлээх бүр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга болсон байдаг. Ингэхдээ бүр ямар ч сонгон шалгаруулалтгүй томилогдсон болохыг тус газрынхан ам дамжин ярьцгаадаг. Ахынхаа ачыг хариулах эрхэм үүрэг хүлээсэн Ууганбаяр яаж ийгээд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болох гэж байна. Үнэхээр энэ улсад шударга ёс гээчийн жаахан ч гэсэн үнэр бий бол энэ хүмүүсийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэхгүйгээр хуулийн өмнө сөрхүүлэх учиртай. Ингэхдээ бүр үеэл ах дүүсийг хоёуланг нь хуулийн өмнө сөхрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэ, хэрэг хуучирдаггүй гэдэг биз дээ??? Ах Д.Сумъяабазарын хувьд цоо шинэхэн гэмт үйлдлийнх нь горыг нийслэлчүүд тэр чигээрээ амсаж байна, нийслэлийн Засаг дарга байсан хүнийхээ балагийг Улаанбаатарчууд тэр чигээрээ үүрч байгааг хэн ч мартах учиргүй, ялангуяа МАН...


Ж.Батхишиг

 

 

 

 

 

Бусад мэдээ

Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцохоор шийдвэрлэв

Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцохоор шийдвэрлэв

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 11

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, нэр бүхий иргэдтэй уулзахыг хориглов

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, нэр бүхий иргэдтэй уулзахыг хориглов

Монполимет группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүнтэй харилц

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн