fitness
  • 373 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг бүрмөсөн нутаг буцаж буйтай нь холбоотойгоор өнөөдөр /2023-11-16/ Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.



С.Чинзориг сайд ноён Кобаяши Хироюкид Монгол Улсад Элчин сайдаар ажилласан дөрвөн жилийн хугацаанд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэжхүүлэхэд төдийгүй хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд онцгой хүчин чармайлт гаргасныг онцлон талархал илэрхийлэв.
Тэрбээр “Таныг Монголд ажиллах хугацаанд цар тахлын хүнд цаг үе таарсан. Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт гарч эхлэх үеэс манай улсад халдварын дэгдэлт өндөр байх үед, тэрчлэн цар тахлаас үүдэлтэй хямралыг арилгахад Японы Засгийн газраас манай эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, нэн чухал хэрэгцээ, шаардлагатай буцалтгүй тусламжийн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, техникийн туслалцаа үзүүлсэн.



Нэн ялангуяа 2020 онд КОВИД-19 цар тахлын үед манай улсад “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр”-ийн хүрээнд 1.0 тэрбум иенийн санхүүжилт бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх төслийн бус буцалтгүй тусламж, 883 сая иенийн санхүүжилт бүхий “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийг тус тус амжилттай хэрэгжүүлсэн.



Түүнчлэн КОВИД-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын хүн амыг вакцинжуулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж 21.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг олгож, шаардлагатай хүйтэн хэлхээний дэд бүтцийг сайжруулж, вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлсэн  нь монголчуудын эрүүл мэндийг хамгаалах, цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулахад томоохон дэмжлэг үзүүлсэн төдийгүй манай улсын эрүүл мэндийн салбарт чухал хөрөнгө оруулалт болсон юм. Энэ бүгдийг амжилттай хэрэгжүүлж, үр нөлөөгөө үзүүлэхэд эрхэм Элчин сайд таны манлайлал асар чухал байсанд гүнээ талархал илэрхийлье” гэсэн юм.



Элчин сайд Кобаяши Хироюкигийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж ЭМЯ-ны Хүндэт тэмдгээр шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гардуулж өглөө.
 

Бусад мэдээ

Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ

Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагы

“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.