fitness
  • 334 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Эргэн сануулахад, талууд өнгөрсөн аравдугаар сард уулзаж, тус уулзалтын үр дүнд харилцан тохиролцсон авто замын төсөл, хөтөлбөрийн ажлын явцыг эрчимжүүлэх, авто замын коридоруудаа өргөжүүлэх зэрэг асуудалд нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкнаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг онцлоод, төслийн хүрээнд баруун бүсэд барьсан авто замууд нь Монгол Улсын нүүр царай болсон төдийгүй манай ард иргэдийн талархлыг хүлээсэн, чанартай зам болсон гэдгийг тэмдэглэв.

Уулзалтын үр дүнд Ховд-Улаангом чиглэлийн 163.3 километр авто зам, Улиастай-Алтай чиглэлийн 198 километр авто замын эхлэл 100 километр авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлнэ.

Энэ чиглэлийн авто замыг барихдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгох асуудалд онцгой анхаарна гэлээ.

Түүнээс гадна баруун бүсийн босоо АН-4 чиглэлийн 745 километр авто замын бүтээн байгуулалтыг 10 гаруй жилийн хугацаанд хийж дууссан. Замын засвар, арчлалтыг орхигдуулахгүй, тогтмол хугацаанд хийх хэрэгтэй. Авто замын засвар арчлалт хариуцдаг компани нь асфальтбетон үйлдвэртэй байх шаардлагатай.

Барьсан замаа чанартай, урт настай байлгахын тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ойрын хугацаанд худалдан авахаар боллоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.


Бусад мэдээ

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналууды

Манай улсын валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжжээ

Манай улсын валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжжээ

Манай улсын валютын нөөц 2 тэрбум 500 сая ам.доллар байсан бол одоо 2.9 тэрбум болж өссөн. Албан, болон албан бус ханш 200 төгрөгт хүрээд байсан бол энэ тоо 23 төгрөг болж буурлаа.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.