fitness
  • 108 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Замын-Үүд-Эрээний боомт 12 дугаар сарын нэгнээс эхлэн 24 цагаар ажиллана

Монголоос БНХАУ руу Дорнодын Хавирга-Ар хашаатын боомтоор нүүрс тээвэрлэхэд гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа 80 цаг байснаас 25 цаг болж буурсныг “SXCoal” онцолж байна. 2023 оны нэгдүгээр сарын 19-нд боомт нээгдсэнээс хойш тус боомтоор 320 мянган тонн нүүрс экспортолжээ. Өөрөөр хэлбэл нүүрс экспортын шинэ том гарц болоод байна. Цаашид Хавирга-Ар хашаат боомтыг зөвхөн иргэд зорчихоос гадна аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох гол боомт болгон өргөжүүлэх зорилт тавиад байгаа юм.

Мөн Замын-Үүд авто замын боомтыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг БНХАУ-ын боомтын удирдлагуудтай тохиролцож, 12 дугаар нэгнээс туршилтын үйл ажиллагааг эхлүүлэх хэлцэлд хүрсэн байна.

БНХАУ 317 боомттойгоос 87 нь далайн, 80 орчим нь агаарын, 180 орчим нь авто замын боомт байдаг бөгөөд Монгол Улстай 17 боомтоор холбогддог аж.

Эх газраар холбогддог 180 боомтоос БНХАУ-ОХУ-ын Манжуурын боомт л 24 цагаар ажилладаг учир БНХАУ-ын хувьд 24 цагийн үйл ажиллагаатай хоёр дахь боомт Эрээн-Замын-Үүд болохоор байна.

Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болсноор ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон төмөр замын транзит тээврийн нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний өртөг буурах, түгжрэлийг арилгах, ачааны урсгал нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ

Ерөнхий сайд цаашид өмнөх шийдвэрүүдээ дүгнэж, ололтоо бататган ажиллах хэрэгтэй гэлээ

Ерөнхий сайд цаашид өмнөх шийдвэрүүдээ дүгнэж, ололтоо бататган ажиллах хэрэгтэй гэлээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдааныг

ГССҮТ-ӨӨС СУВИЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ТАЛАРХЛЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ГССҮТ-ӨӨС СУВИЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ТАЛАРХЛЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Бидний сувил

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.