fitness
  • 219 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-04

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлын үеэр 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэ хамтын зорилтыг дэвшүүлэх зорилгоор Дээд түвшний Сайд нарын яриа хэлэлцээр уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар боллоо.

Тус уулзалт, хэлэлцээр уур амьсгалын санхүүжилтийн эх үүсвэр, сувгийг хэрхэн, ямар хугацаанд тэлэх талаар Улс орнуудын саналыг сонсож, хүлэмжийн хийг бууруулах олон Улсын хамтын ажиллагааны механизмуудын үр дүнтэй аргыг дүгнэн хэлэлцлээ.

Тухайлбал 40 тэрбум тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд 200 тэрбум евро хэрэгтэй гэсэн тооцоолол гарчээ. Иймд уур амьсгалын үндэсний бодлогод нөлөө үзүүлж чадах, хүлэмжийн хийг бууруулж чадах чухал арга бол хүлэмжийн хийн татвар гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.

Талууд хүлэмжийн хийн татвартай байх асуудлыг хөндлөө. Мөн Улс орнууд уур амьсгалын тэгш байдал, шударга ёсыг тогтоох арга хэрэгсэл нь хүлэмжийн хийн татвар гэж үзэж байгаа ба энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс учирч буй гарз хохирлыг бууруулах, нөхөн төлбөр төлөх, түүнд дасан зохицох арга хэмжээнд хамгийн чухал арга хэрэгслүүдийн нэг гэж дүгнэж байна.

Түүнчлэн дэлхийн уур амьсгалыг бууруулах, санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх нэгдсэн бодлого Улс орнуудад хэрэгтэй байгааг тодотгож байлаа. Одоогийн байдлаар зуу зуун тэрбум ам долларыг уур амьсгалын санхүүжилтэд зарцуулж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа болон хөгжиж буй 82 оронд уур амьсгалын санхүүжилт хамгийн их тулгамдсан асуудал болж буйг онцолж байв.

Бусад мэдээ

Н.Учрал: Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн нэрс, тэдний цалингийн мэдээллийг ил тод болголоо

Н.Учрал: Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн нэрс, тэдний цалингийн мэдээллийг ил тод болголоо

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр shilen.gov.mn сайтад тавигдсан шинэ мэдээллийн талаар танилцууллаа. Тэр

Зарим чиглэлийн орон нутгийн автобусыг Драгон төвөөс явуулна

Зарим чиглэлийн орон нутгийн автобусыг Драгон төвөөс явуулна

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-аас дараах чиглэлийн авто тээврийн үйлчилгээний байршилд өөрчл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.