fitness
  • 237 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-05

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 441-р ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцжээ.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд эрх нь зөрчигдөж буй иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгаж байсан.

Уг асуудлыг чуулганы индэр дээрээс удаа дараа сануулж, хүний эрхийн зөрчил гарсан байж болзошгүй газар бүрт хүрч ажиллах ёстойг ХЭҮК-ийн дарга томилогдох үеэр ч хөндсөн. Өнөөдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлын дагуу ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу ярилцлаа.

Хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй бөгөөд газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана" гэв.

Ташрамд мэдээлэхэд, Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн гэх хэрэг үйлдсэн тул шүүхээс түүнд нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон. Тэрбээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчид эрүүдэн шүүсэн гэх асуудлыг хэвлэлд ярьсан.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Д.Мөнх-Эрдэнийг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн, хүний эрх зөрчсөн асуудал байхгүй. Энэ бол худал мэдээлэл түгээж, байгууллагын нэр төрд халдсан үйлдэл" хэмээн тайлбарласан.

Бусад мэдээ

Баян-Өлгий аймагт тоглогдсон "Тоорил Хан" жүжгийг дахин тоглуулахгүй байхад анхаарна уу Томчууд аа

Баян-Өлгий аймагт тоглогдсон "Тоорил Хан" жүжгийг дахин тоглуулахгүй байхад анхаарна уу Томчууд аа

“ТООРИЛ ХАН” эмгэнэлт жүжигБаян-өлгий аймгийн хөгжимт драмын театерт Ардын уран зохиолч, соёлын гавь

Төсвийн хуульд 10 жилд 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ

Төсвийн хуульд 10 жилд 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ

Эдийн засагч, шинжээчид Монгол Улсын 2023 оны төсөв УИХ-ын 2024 оны сонгуульд зориулагдсан төсөв бол

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.