fitness
  • 271 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-06

Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарчээ. Үүнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тайлбар хийв.

Тэрбээр “Тийм зүйл огт байхгүй. Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана. Засгийн газар орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн нислэгээр үйлчлүүлж буй иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэнэ гэж харж байгаа.

Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье. Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудлыг ярьж байна” гэв.

Бусад мэдээ

Их, дээд сургуулийн оюутнууд энэ жил нэг кредитийн төлбөрт 67-163 мянган төгрөг төлнө

Их, дээд сургуулийн оюутнууд энэ жил нэг кредитийн төлбөрт 67-163 мянган төгрөг төлнө

Монгол Улсын хэмжээнд их дээд сургуулийн бакалаврын түвшний суралцагчдын тоо 2022 оны байдлаар 115 м

Энэ онд нийслэлд 48 цэцэрлэг, 27 сургууль зэрэг нийт 158 төсөл хэрэгжиж байна

Энэ онд нийслэлд 48 цэцэрлэг, 27 сургууль зэрэг нийт 158 төсөл хэрэгжиж байна

Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд сургууль, цэцэрлэ

Ариунзул С.
Ариунзул С.