fitness
  • 954 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-29

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т орших Ногоон дов гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, ачааны автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай  дуудлагыг Онцгой байдлын газар гуравдугаар сарын 29-ний 10:01 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын  алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "ФАВ СА4250" загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд  38 ажилтанг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобустай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд жолооч хавчуулагдсан байсныг 30 минут ажиллан эсэн мэнд гаргажээ. Жолоочийг аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эмчид хүргэж өгөв.

Автобусны жолооч 36 настай эрэгтэй, туслах жолооч 44 настай эрэгтэй нар нас барсан байсныг Цагдаагийн газрын мөрдөнчид тус тус хүлээлгэн өгсөн. Мөн тус автобуст зорчиж яваад бэртэж, гэмтсэн  18 ажилтанг аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Бусад мэдээ

Дэлхийн банкны боловсролын салбарын захирал, мэргэжилтнүүд Монголд айлчилж байна

Дэлхийн банкны боловсролын салбарын захирал, мэргэжилтнүүд Монголд айлчилж байна

Дэлхийн банкны боловсролын салбар хариуцсан захирал, мэргэжилтнүүд монголд ажлын айлчлал хийж байна.

Албан хаагчдын цалингаас 213 мянган төгрөгийг хасчээ

Албан хаагчдын цалингаас 213 мянган төгрөгийг хасчээ

Төсвийн хэмнэлт нэрээр нийслэлийн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингаас 213 мянган төгрөгийг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн