fitness
  • 897 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-02

Өнгөрсөн зун нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан. Мөн цасан бүрхүүл эрт тогтож, агаарын температурын хэлбэлзэл их байв.

Эрт хүйтэрч, цасаар шуурсан зэргээс шалтгаалан манай орны ихэнх бүс нутагт өвөлжилт хүнд боллоо.

Бүс нутгийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээнээс харахад цасны нөлөөгөөр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд малын амьдын жин эрчимтэй буурч эхэлжээ.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар долоо, эм ямаа тав, үнээ 41 кг-аар буурчээ.

Тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 16, эм ямаа 11, үнээ 79 кг-аар, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа дунджаар 21 кг-аар буурсан байна.

Малын тарга хүчний байдал хоёрдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хэд дахин бага жинтэй байна. Түүнчлэн харуулуудын мэдээнээс харахад зудын нөхцөл хүндэрч, Дэлгэрэхийн ямааны суурийн нийт малын 50 хувь, Баян-Өнжүүлийн хонины суурийн 45 хувь хорогджээ.

Цаашид хавар зудтай байсан нутгаар малын жин ихээр буурч, төллөх мал ядарч, улмаар малын хорогдол улам нэмэгдэхээр байна гэж ОБЕГ-аас мэдээлэв. Манай улсад нийт 5.9 сая мал хорогдоод байна.

Бусад мэдээ

Аялагч Амай буюу Ж.Золбаярыг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэв

Аялагч Амай буюу Ж.Золбаярыг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэв

Нийслэлийн Прокурорын газраас аялагч Амай буюу Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаа

Б.Уянга: Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт байхгүй байна

Б.Уянга: Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт байхгүй байна

Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, ца

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.