fitness
  • 110 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-08

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2024 оны Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг хуралдлаа

Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 172 дугаар тогтоолын хавсралтаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах түүнд хяналт тавих журмыг баталсан.

Тус журмыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/12 дугаар тушаалаар Хүүхдийн төлөө сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг сонгон шалгаруулах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох яам, агентлагийн албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллага, хүүхдийн төлөөллөөс  бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Тус Ажлын хэсгийн хурлаар Монгол Улсын  Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих тухай журам”-ын 3.1.1-д заасан Хүүхдэд зориулсан шинээр барьж байгуулах бүтээн байгуулалтын төслийг сонгон шалгаруулж, санал дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцлээ.

Эх сурвалж: Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар

Бусад мэдээ

I-V ангийн сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй хангана

I-V ангийн сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй хангана

Бага анги буюу I-V ангийн сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй хангах талаар Нийслэлийн Засаг

Монгол Улсын цахим виз олгох 99 улс

Монгол Улсын цахим виз олгох 99 улс

Монгол Улсын цахим виз олгох жагсаалтад багтсан 99 орны иргэд аялал жуулчлалын “К2”, спорт, соёл урл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн