fitness
  • 428 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-09

Улсын хэмжээнд анх удаа Ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийн биет болон цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг орон даяар бүртгэж “Үндэсний мэдээллийн сан”-г үүсгээд байна.

“Mlab” платформд өнгөрсөн оны хичээлийн жилийн турш 699 ЕБС-ийн 10977 багш, 932 удирдлага бүртгэл хийжээ. “Mlab” платформд бүх судлагдахууныг хамарсан 3967 нэр төрлийн 112805 хэрэглэгдэхүүн бүртгэгдсэн бөгөөд цаашид нэмэлтээр 1925 нэр төрлийн хэрэглэгдэхүүн багш нарт шаардлагатай байгаа аж. Ингэснээр сургалтын орчныг системтэйгээр сайжруулах, технологийн шийдлийг ашиглан багш бүрийн саналыг сонсох, датад суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх боломж бодитоор бүрдэж байгаа юм.

Байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах талаар зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн 2021 оноос хойш 10 мянган багшийг хамруулсан судалгаа явуулсан. Ингэхэд байгалийн ухааны багш нарын дунд түгээмэл ажиглагдсан зүйл нь лаборатори, хэрэглэгдэхүүнээ байнга ашигладаг болон огт ашиглалгүй цааш нь хадгалдаг багш нарын ажлын үнэлгээ ижилхэн буюу төстэй байгаа нь ажиглагдсан.

Улмаар багш нарын дунд сургалтын хэрэглэгдэхүүн байгаа ч эвдэхээс сэргийлж, ашиглах нэн шаардлагагүй гэж үзэн ашиглахгүй байх явдал түгээмэл байна. MLab платформын ач холбогдлоос:

  • Сургалтын хэрэглэгдэхүүний үндэсний мэдээллийн сан” бий болсноор багш нэг бүрийн санал шийдвэр гаргагчдад шууд харагдан Датад суурилсан шийдвэр гаргах боломж бүрдлээ.
  • “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам”-аар сургалтын хэрэглэгдэхүүнийг багш нар платформд бүртгэх, сургуулийн захирал тус бүртгэлийг ашиглан хөрөнгө оруулалтын төсөл, төлөвлөгөө боловсруулах, орон нутгийн болон нийслэлийн боловсролын байгуулагууд оновчтой хөрөнгө оруулалт төлөвлөх, хуваарилах тухай журам гарсан.
  • Энэ хүрээнд кабинет, лабораторийг MLab платформоор дамжуулан индексжүүлэхээр ажиллаж байна.
  • ЕБС-иудад хөрөнгө оруулагчид хандан санхүүжилтийн боломж гарахад бид тухайн сургуулийн түвшинд ямар хичээлийн хэрэглэгдэхүүн дутагдалтай байгааг шууд харж, дэлгэрэнгүй жагсаалтыг татаж авч ашиглах боломжтой боллоо.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

Нөөцийн махны борлуулалт муу байгаа тул өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нөөцийн махны борлуулалт муу байгаа тул өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалга

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.