fitness
  • 368 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-18

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас их, дээд сургуулийн төлөөллүүдэд танилцууллаа. 

Орж буй өөрчлөлтөөс онцолбол их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг ижил байхаар тогтоосон байна.

Ингэснээр элсэгчид ижил босгоор мэргэжлээ сонгон орно гэсэн үг. Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "Өмнө нь төрийн өмчийн сургуулийн сувилагчийн ангийн босго 480 оноо байсан бол хувийн хэвшлийн их, дээд сургуулийн хүний их эмчийн ангийнх 410 байв. Өмчийн хэлбэр харгалзаж босго оноо тогтоосноор хүний их эмч нь  сувилагчаасаа бага оноогоор элсдэг тогтолцоо байсан хэрэгжиж байсан. Цаашид ч өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шалгуур шаардлагаа ижил байлгана" хэмээв.

Түүнчлэн Элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоохдоо өмнөхөөс нь бууруулахгүйгээр хуульчлан тогтжээ. 

Тус асуудлаар БШУЯ-ны Газрын дарга Х.Тамир "Жил бүр босго оноог шинэчилнэ. Зарим мэргэжил дээр өмнөх оноог нь барьж болно. Заримыг нь нэмнэ. Харин бууруулж болохгүй" гэж тайлбарлалаа. 

Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байх бол нийслэлийн их, дээд сургуулиудын мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатайгаар тогтоогдсон байна. 

Их, дээд сургуульд элсэх босго оноо

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг

Бусад мэдээ

Хотын хөгжлийн тулгуур “Гурван суурьт хөтөлбөр”

Хотын хөгжлийн тулгуур “Гурван суурьт хөтөлбөр”

Улаанбаатар хотын 35 дахь Захирагч Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сард Хотын даргын үүрэгт ажилда

Япон улсын эмч, мэргэжилтнүүд УГТЭ-тэй хамтран тархины саатай 6 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Япон улсын эмч, мэргэжилтнүүд УГТЭ-тэй хамтран тархины саатай 6 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтах Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний алдагд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн