fitness
  • 126 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-20

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг өчигдөр УИХ-аар баталсан. Энэхүү урт нэртэй, малчдын амьдралд үр өгөөжтэй хуулийг Д.Амарбаясгалангийн хоршооны хууль ч гэж нэрлэдэг болсон. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх хуулийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь орон даяар өрнүүлэх “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэдгийг олонтаа ярьж, энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгсөөр байна.

Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн талбайд зохион байгуулав. Манай улс дан ганц уул уурхай түшиглэсэн орон биш уламжлалт мал аж ахуйгаа сэргээж, түүнийгээ түшиглэн, “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлэх гэж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өдөрлөгийн үеэр гол танилцуулгыг хийхдээ ““Шинэ хоршоо” хөдөлгөөн маш хурдтай хэрэгжих ёстой” гэж онцлов. Ингэхдээ ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөр баталж, 1400 орчим төрийн албан хаагчдыг орон нутагт томилолтоор ажиллуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар өрх бүрт мэдээлэл хүргүүлэх юм байна.

Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчид хоршооны хэлбэрээр ажиллаж, хөрөнгө оруулалтын зээл авч, түүхий эдээ зах зээлд өндөр өртгөөр борлуулж ашиг орлого олох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Тодруулбал, малчид хоршоонд сайн дураар нэгдэнэ. Хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломж бүрдэнэ. “Шинэ хоршоо”  хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байлаа.

ЗГХЭГ, ХХААХҮЯ, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран зохион байгуулсан дээрх өдөрлөгт 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нар, орон нутгийн хоршоологч, малчдын төлөөлөл, арилжааны банкны төлөөлөл оролцов.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатайгаар хэрэгжих юм байна.

 

Бусад мэдээ

Ирэх жил Сэлбэ дэд төвд 12,000 орчим, Баянхошуу дэд төвд 6,000 гаруй айлын орон сууц баригдана

Ирэх жил Сэлбэ дэд төвд 12,000 орчим, Баянхошуу дэд төвд 6,000 гаруй айлын орон сууц баригдана

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах болон гэр хорооллыг орон сууцжуулах бодлогоо Нийслэлийн За

Төрийн банк ХК хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтжээ

Төрийн банк ХК хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтжээ

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн