fitness
  • 223 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-24

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайд хоёрдогч түүхий эд, хаягдал төмөр хураах, хүнд даацын автомашин байрлуулах зэрэг олон зөрчил гаргадаг байна. 

Тухайлбал Улаанбаатар хотын баруунаас зүүн зорчих гол зам дагуу хоёрдогч түүхий эд авах, хаягдал төмөр цуглуулах, уул уурхайн тоног төхөөрөмжүүд, том дунд оврын машиныг нийтийн эзэмшил, явган хүний зам хааж тавьж худалдан борлуулдаг, автомашины дугуй худалдаа, хивэг, будаг зарж, явган хүн алхах боломжгүй шахам болжээ. Эдгээр асуудлыг цэгцлэхээр ажиллана хэмээн хотын дарга мэдэгдсэн байна.

зураг
 

Түүнчлэн "Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлаж, хучилт хийнэ" гэв.

зураг
 

Харин нэгдүгээр хорооллын ард зам дагуух нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгах, барьсан байгууламжийг буулгаж, амралтын талбай болгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд үүрэг болгожээ.

Тус дүүрэгт “Хархорин” худалдааны төвөөс “Саппоро” хүртэл 1.5 км газарт ногоон байгууламж, дугуйн зам, тоглоомын талбай, зогсоол, ус зайлуулах хоолойг хийсэн байна.

Бусад мэдээ

Хөтлөгч Т.Оргилмөнх: “Хүмүүсийн сэтгэлд муу хүн шиг үлдчихгүй юмсан”

Хөтлөгч Т.Оргилмөнх: “Хүмүүсийн сэтгэлд муу хүн шиг үлдчихгүй юмсан”

Анх хэдэн онд Тв5 телевизээс ажлын гараагаа эхлэв?2014 оны 11 сард ажилд ороод жил гаран ямар нэвтрү

Баянхошууны тойрог “Номин” төвд төрийн үйлчилгээний “Хурдан” цэг байгууллаа

Баянхошууны тойрог “Номин” төвд төрийн үйлчилгээний “Хурдан” цэг байгууллаа

Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай, чирэгдэлгүй хүргэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн