fitness
  • 216 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-02

Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд 10 орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ.

Монголын баг хэсэгтээ Энхэтхэг (32:0), Макао (25:0), Индонез (8:2)-ийн багийг хожсон бол Тайландын багт (6:3) хожигджээ.

Улмаар хагас шигшээд АНЭУ (4:2)-ын багийг хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн тус тэмцээний амжилтаа бататгасан ба тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл тодорсон байна.

Монголын баг бүрэлдэхүүнд багийн ахлагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Б.Зориг, И.Алтангэрэл, М.Отгонбаяр нар ажиллажээ.

Бусад мэдээ

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын замыг өнөөдөр 22:00 цагт хаана

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын замыг өнөөдөр 22:00 цагт хаана

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Намнансүрэнгийн гудамж буюу Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын а

Буриад зоны дуун цэнгүүнд дуучин А.Хишигдалайг урина гэлээ

Буриад зоны дуун цэнгүүнд дуучин А.Хишигдалайг урина гэлээ

"Хадын оройгоор" дуутай холбоотойгоор буриад зоны төлөөлөл өнөөдөр /2024.01.08/ мэдээлэл хийлээ.Энэ

Ариунзул С.
Ариунзул С.