fitness
  • 267 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-02

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. 

2024 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль

Цэрэг татлагын байранд очихдоо: 

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм байна. 

Бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09.00

"Улаанбаатар-Дархан чиглэлийн зам"-ын ажилд гүйцэтгэгч сонгон шалгаруулахдаа хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Улаанбаатар-Дархан чиглэлийн зам"-ын ажилд гүйцэтгэгч сонгон шалгаруулахдаа хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага энэ оны гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30,971, мөрдөн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн