fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-24

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гэж “нохойн наадам” хийсэн АН-ынхан сонгууль угтсан улстөртэйгөө малчдыг хутгаад амжсан. Тэр бүү хэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар нэвтрүүлэг бэлтгэн нийтэд цацсанд малчид эсэргүүцлээ илэрхийллээ. АН энэ талаар удаа дараа олон нийтэд хандахдаа малчдыг “Их хэмжээний мөнгөнд менежмент хийх чадваргүй, авсан зээлээ төлж чадахгүй өрд унана гэх мэтээр хэлж ярьж байгаа нь тэднийг доромжилсон хэлбэр гээд Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд малчдад жилийн зургаан хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа нь бодит бөгөөд төрөөс малчдадаа хандсан бодлогын том дэмжлэг гэдгийг хэлж байна