fitness
  • 469 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-27

Их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу инженер, геологийн судалгааны өрөмдлөг хийх цэгүүдийг тэмдэгжүүллээ. Метроны инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ.  Эхний үе шатанд хээрийн судалгааны ажил хийхээр төлөвлөж буй трассын дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм.

Тогтоосон байршлын дагуу зургаадугаар сарын 15-аас эхлэн 40 ширхэг цооногийг тус бүр 30 метрийн гүнтэйгээр өрөмдөж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөг 30, 50, 70 метрийн гүн хийгдэх тул тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөн хаах, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн