fitness
  • 869 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-02

Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ сарын 24-нд тохионо. Энэ өдрийг бүх нийтээр амрах өдөр болгосон юм.

Монгол бахархлын өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Энэ жил Их хааны мэндэлсний  860 жилийн тэгш ой тохиож байна. Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт, ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэ жилийн "Монгол бахархал"-ын өдрийг угтан бүх шатны сургалтын байгууллагууд Чингис хааны үйл хэргийг алдаршуулах ажлыг зохион байгуулах аж. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан Чингис хаан Тэмүжиний бага нас, түүхэн гавьяаг магтан дуулсан дуу, шүлэг, бүжиг зааж сургах, ерөнхий боловсролын сургуулиуд түүхэн сэдэвт дуу, шүлэг, яруу найраг сурч бичлэгээр баталгаажуулан олон нийтэд түгээх удирдамжийг Боловсролын ерөнхий газраас боловсруулжээ.

Бусад мэдээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэг өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэв

"Тод каннам" гоо сайхны эмнэлэг өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэв

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэ

12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн Г.Гантулгыг бүх насаар нь хорино

12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн Г.Гантулгыг бүх насаар нь хорино

2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлч

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн