fitness
  • 559 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-02

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар томилгооны асуудлыг хэлэлцэв. Тодруулбал Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Г.Амартүвшинг томилжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний оронд цагдаагийн хурандаа О.Амарсанааг томилов.

Түүнчлэн хуралдаанаар

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төсөл
  • Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ
  • Засгийн газрын авто бааз ТӨҮГ-т авах арга хэмжээ
  • 2023 оныг Монголд зочлох жил зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтарна

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтарна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димоска нар Монгол

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн