fitness
  • 317 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-26

Явган зорчигчид зам тавьж өгөхийг шаардсан иргэний биед халдаж буй жолоочийн бичлэг өчигдөр (2024.09.25) нийгмийн сүлжээнд тархсан. Цагдаагийн байгууллагаас жолоочийг олж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн дунд зам дээр эл зөрчил үүссэн. Зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Ташрамд мэдээлэхэд, хохирогч 21 настай иргэн аж.

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл. Хүний биед халдах
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн