fitness
  • 166 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-09

Улсын хэмжээнд томуу төст өвчин идэвхжилийн буюу дунд түвшинд байгаа ч нийслэлд томуугийн дэгдэлт өндөр түвшинд байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Өнөөдөр тус төвөөс томуу ба томуу төст өвчлөлийн талаарх мэдээлэл ба зөвлөмж өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр "Улаанбаатар болон долоон аймгийн түвшинд дэгдэлт өндөр түвшинд байна. ХӨСҮТ-өөс амбулаторид суурилсан тандалт хийдэг. Энэ тандалтаас харахад 277.000 хүн үйлчлүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар өсжээ.

Амьсгалын цочмог халдвараар өвдсөн өвчлөгсдийн 71.5 хувийг хүүхдүүд эзэлж байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс өсжээ. Бид ямар вирус зонхилж буйг судлахад ковидын вирус, амьсгалын замын синциталь, томуугийн А хэв шинжийн вирус зонхилж байна. Үүнээс ковид 4.9 хувийг эзэлж байна.

Орны ачааллын тухайд өнгөрсөн жилийнхээс 9.2 хувиар нэмэгдсэн. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1,561 ор ажиллаж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 81 хувь нь амьсгалын замын өвчинтэй байна. Тиймээс цэцэрлэг, ЕБС-уудыг шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг уриалж байна " гэлээ.

Бусад мэдээ

Улаанбаатарт +18 градус бага зэргийн бороотой

Улаанбаатарт +18 градус бага зэргийн бороотой

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хариуцлагатай, тогтвортой эрх зүйн орчин бүрдсэн

Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хариуцлагатай, тогтвортой эрх зүйн орчин бүрдсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Санги

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн