fitness
  • 308 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 22 цагийн өмнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр "Кабинетын зарчмаар ажиллах ёстой. Тэр утгаараа хариуцлагаа хамтдаа хүлээх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан хамтарсан Засгийн газар маш хариуцлагатай үед -4 хувийн эдийн засгийг хүлээн авч, одоо 6-7 хувийн эдийн засгийн өсөлтийг ярьж байна. Би Засгийн газрыг маш сайн ажиллаж, улс төрд шинэ залуус үеийн төлөөллийг оруулж ирсэн гэж харж байгаа. Тиймээс би цаашдаа Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байна. Соёлын яамыг 24 жилийн дараа дахин байгуулж, би сайдын ажлаа авч байсан. Энэ яам цаашдаа тогтвортой бодлого явуулахыг хүсч байна. Монголд 60 гаруй кино зураг авалтыг хийж, 4 орчим ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан" гэв.

Мөн тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт цаг үед Монгол Улсын үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн нь нэр төрийн бөгөөд, өндөр хариуцлагатай үүрэг байлаа.

Мөн 2024 онд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улиран томилогдож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг хариуцаж ажиллалаа. Энэ хугацаанд монголын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төсвийн сахилга батыг бүхий л түвшинд ягштал барьж ажилласан.

Хийсэн ажлын үр дүнг ард иргэд, салбарын мэргэжилтнүүд үнэлж дүгнэх байх. Зөв бодлого цаг хугацааны шалгуурыг давж, ирээдүйд ч үр өгөөжөө өгсөөр байна гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид сонгогдсон тойргийнхоо, СХД-ийн иргэдийн хүсэл, эрх ашгийг тууштай төлөөлөн ажиллахын зэрэгцээ, УИХ-ын гишүүний хувьд зөвд зөөлөн, бурууд хатуу байх байр суурь баримталж ажиллана" гэсэн юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн