fitness
  • 65 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Боловсролын яамнаас 2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авах танхимын хэлэлцүүлгийг өчигдөр /08.06/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, яамны газар, нэгжийн дарга нар болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төлөөлөл, салбарын харьяа байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл зэрэг 70 гаруй хүн биечлэн оролцсон. 

Мөн аймаг, орон нутгийн боловсролын газрын удирдлагууд, боловсролын байгууллагын багш, ажилтнууд зэрэг 200 гаруй хүн цахимаар оролцож, салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт, хүний нөөц, цалин хөлс, сургууль цэцэрлэгийн хүртээмж зэрэг асуудлуудаар санал бодлоо илэрхийлэн, төсвийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Cанал асуулга 2025 оны 08 дугаар сарын 14-ний 17:30 хүртэл үргэлжилнэ. Та https://www.ebudget.edu.mn/ -д хандан саналаа илгээгээрэй.

Эх сурвалж: Боловсролын яам

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн