Хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/110 дугаар тушаалын дагуу Нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд "Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа"-г зохион байгуулна.
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БУЙ БАЙРШЛУУД
СҮХБААТАР ДҮҮРЭГ
- 3-р хороо, АСА арена гадна талбай (2025.08.04-2025.09.01)
- 4-р хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж (2025.08.01-2025.09.01)
- 5-р хороо, Голомт хотхоны хойд талд (2025.05.06-2025.09.06)
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
- 2-р хороо, 3-р байрны урд талд (2025.08.15-2025.09.15)
- 8-р хороо, IC парк (2025.08.10-2025.09.31
- 19-р хороо, Богдын Музейн гадна талбай (2025.08.15-2025.09.05)
Баянзүрх дүүрэг
- 4-р хороо, Жуковын талбай (2025.08.11-2025.08.31
- 26-р хороо, Дүнжингарав худалдааны төв (2025.08.10-2025.09.01)
- 25-р хороо, Баялаг Ундраа төвийн гадна талбай (2025.08.04-2025.09.01)
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
- 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай (2025.08.04-2025.09.01)
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
- 16-р хороо, KFC-ийн зүүн талд (2025.08.15-2025.09.31)
- 29-р хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн гадна талбай (2025.08.15-2025.08.31)
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
- 29-р хороо, Шинэ Сандэй худалдааны төв (2025.08.04-2025.08.31)
- 15-р хороо, Апексийн дэлгүүрийн урд талд (2025.08.01-2025.09.01)
- 15-р хороо, Байгаль эх цогцолбор (2025.08.10-2025.09.1)
- 25-р хороо, Мета барилгын материалын худалдааны төв (2025.08.04-2025.09.01)
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
- 1-р хороо, Төв талбай (2025.08.22)
БАГАНУУР ДҮҮРЭГ
- 1-р хороо, Нацагдоржийн талбай (2025.08.20-2025.08.31)
НАЛАЙХ ДҮҮРЭГ
2-р хороо, Соёлын ордны урд талд (2025.08.22)