“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт сэргэлээ.
Өнөөдрийг ирээдүйтэй нь хамт тонодог авлига, баялгийн хулгайтай хатуу тэмцэж, баялгийн менежмент, засаглалыг засах шаардлага ямар чухал болохыг энэ үр дүн харуулж байна.