Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Улмаар тэмцэл хөдөлгөөн зохион байгуулах 27 гишүүний бүрдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, тэмцлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар мөн мэдэгдсэн.
Тэгвэл багш нар есдүгээр сарын 24-ны өдөр буюу маргааш 12:00-16:00 цагийн хооронд жагсахаар болжээ.
Энэ талаар Монголын боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл: Маргааш улсын хэмжээнд жагсаал цуглаан болно. Улаанбаатар хотод 5-10 мянган хүн жагсах урьдчилсан тооцоо гараад байна.
Түүнчлэн есдүгээр сарын 27-нд ажил хаялт зарлана гэх мэдээлэл гарсан. Энэ бол манай холбоотой ямар ч хамааралгүй. Хэрэв бидний жагсаалд нааштай шийд өгөхгүй бол дараагийн шатны тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлнэ" гэв.
Эх сурвалж: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо