fitness
  • 58 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 08-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 120429 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 115707 буюу 96.1 хувийг газар дээр нь, 683 буюу 0.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 932 буюу 0.8 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 113,987 буюу 97 хувь,
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 916 буюу 0.8 хувь,
  • Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 478 буюу 0.4 хувь,
  • Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 566 буюу 0.5 хувь,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 206 буюу 0.2 хувь,
  • Танхайрах зөрчил 158 буюу 0.1 хувийг эзэлж байна.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 454 шийдвэрийг хянаж, 50 буюу 11 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 4 буюу 0.9 хувийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 8 буюу 1.8 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн.  

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 163 шийдвэрийг хянаж, 14 буюу 8.6 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцааж, 32 буюу 19.6 хувийг хүчингүй болгож мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн.  

Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар 129 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн.  

Зөрчлийн улмаас нийт 725.618.000 төгрөгийн хохирол учирснаас 430.305.000 буюу 59.3 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 82.0006.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт хамгийн их бүртгэгдсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлөөс жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн зөрчил 46089, Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчил 43809 бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн