Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсаас БНХАУ-ын тал руу улсын хил зөрчихийг завдсан гадаадын нэг иргэнийг тус ангийн хилчин, ахлах ахлагч Ө.Жаргалтуяа илрүүлж, хилийн манаанд даруй мэдээлжээ.
Ингэснээр манааны алба хамтран ажиллаж, тухайн этгээдийг амжилттай саатуулсан байна. Одоогоор улсын хил зөрчихийг завдсан иргэний зорилго, харьяаллыг тогтоон, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ
Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага