fitness
  • 469 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-10

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллаж, удирдлагаас нь баталсан тушаал шийдвэр, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны баримт бичгийг судлав. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, журмын хэрэгжилт, яамнаас бодлогын хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээтэй танилцаж, Авлигын эрсдэлийн үнэлгээний мөрөөр хүргүүлсэн зөвлөмж, мөрдөгчийн мэдэгдэл, зөрчил арилгуулах албан бичгийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд дүн шинжилгээ хийв.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1223 иргэн, албан тушаалтныг хамрууллаа. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудал, цахимжуулалт, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортолдог 60 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Тус хэлэлцүүлэгт төрийн байгууллагын давхардсан үйлчилгээг цахимжуулан хүнд суртал, шат дамжлагыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмжид тусгах саналыг нэгтгэн дүгнэв.

Бусад мэдээ

Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах 423 метр шугам угсарлаа

Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах 423 метр шугам угсарлаа

ХУД-ийн 8 дугаар хороо Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах ган болон хуванцар хоолой

Дэлхийн банкны боловсролын салбарын захирал, мэргэжилтнүүд Монголд айлчилж байна

Дэлхийн банкны боловсролын салбарын захирал, мэргэжилтнүүд Монголд айлчилж байна

Дэлхийн банкны боловсролын салбар хариуцсан захирал, мэргэжилтнүүд монголд ажлын айлчлал хийж байна.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн