fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

"Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт" олон улсын дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотод есдүгээр сарын 23-24-ний өдөр болно. 

2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Доха хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар "Улс төрийн санхүүжилтийн ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх тухай" 11/7 дугаар тогтоолыг Норвеги, Монгол, Албани, Гана улсууд санаачлан нийт оролцогч улсуудын дэмжлэгтэйгээр баталсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, санаачилгыг үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 11/7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга зам, цаашдын олон улсын удирдамж, хэрэгжилтийн арга хэрэгслийг дэмжих асуудлыг энэхүү уулзалтаар хэлэлцэх бөгөөд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах замаар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шинэчлэл хийх эрмэлзэлтэй бүс нутгийн улс орнуудад туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй сорилтоо танилцуулна.

skip-share

Олон улсын 40 гаруй, дотоодын 70 орчим, нийт 110 гаруй оролцогч оролцохоо мэдэгдээд буй.

Түүнчлэн улс төрийн санхүүжилтийн ил тод байдалд хяналт тавих, хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий хяналтын байгууллага, сонгуулийн удирдлагын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, аудитын байгууллага болон энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, судлаачид, олон улсын байгууллагууд харилцан туршлага солилцох, тулгамдаж буй сорилт бэрхшээлийг танилцуулж, ил тод байдлыг практикт хэрхэн хэрэгжүүлэх, үр нөлөөг нь хэрхэн хэмжих талаар туршлага солилцоно.

Энэ удаагийн олон улсын дугуй ширээний уулзалтад сонгуулийн удирдлага, хяналтын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага болон санхүүгийн мэдээллийн алба, аудит болон санхүүгийн хяналтын байгууллага, төрийн холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, улс төрийн намуудын төлөөлөл зэрэг олон улсын 40 гаруй, дотоодын 70 орчим, нийт 110 гаруй оролцогч оролцохоо мэдэгдээд байна.

Дугуй ширээний уулзалт хоёр өдрийн турш нэгдсэн хэлэлцүүлэг, практик мэргэжилтнүүдийн сэдэвчилсэн хуралдаан, хяналтын байгууллага болон иргэний нийгмийн төлөөлөлд зориулсан зэрэгцээ хэлэлцүүлгүүдээр үргэлжлэх юм.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн