fitness
  • 60 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох "Монгол хэл бичгийн шалгалт"-ыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна.

Тодруулбал,

  • 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10.00-11.40 цагт
  • 11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10.00-11.40 цагт
  • 10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14.00-15.40 цагт эх хэлний мэдлэгээ шалгуулна.

Харин 2026 оны элсэлтийн шалгалт ирэх зургаадугаар сарын 25-нд түүхийн шалгалтаар эхэлнэ. Тус өдөр мөн англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм.

Шалгалтын хугацааны тухайд түүх, англи хэл, газар зүй, нийгэм судлал, биологи, орос хэл, монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол хими, математик, физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн