Жолоочийн даатгалын тухай хууль нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.
Тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч дараах төлбөрийг төлдөг.
| ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ | ||||
| Даатгагч | Тээврийн хэрэгслийн ангилал | Үнэлгээний хэмжээ | Суурь хураамж | Хамгаалалт |
| Даатгалын тохиолдол бүрд нэг удаа олгох нөхөн төлбөрийн хэмжээ | Суурь хураамж нь даатгуулагчийн итгэлцүүрээс хамаарч өөрчлөгдөх болно | |||
| Хамтран ажиллаж буй бүх даатгалын компаниуд | “А” ангиллын тээврийн хэрэгсэл | 5,0 сая хүртэл төгрөг | 12,500.00 | Жолоочийн буруутай үйлдлээс үүдэн бусдын эд хөрөнгө,амь насанд учруулах хохирол |
| “B” ангиллын тээврийн хэрэгсэл | 5,0 сая хүртэл төгрөг | 33,000.00 | ||
| “C” ангиллын тээврийн хэрэгсэл | 10,0 сая хүртэл төгрөг | 42,500.00 | ||
| “D” ангиллын тээврийн хэрэгсэл | 10,0 сая хүртэл төгрөг | 53,000.00 | ||
| “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл | 5,0 сая хүртэл төгрөг | 12,500.00 | ||
| “Мэргэшсэн жолооч” болон C,D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч | 5,0 сая хүртэл төгрөг | 33,000.00 | ||