fitness
  • 84 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Пүрэв гарагт БНХАУ-ын Шэнжэн хотод зохион байгуулагдсан Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд түүхэнд анх удаа АНУ, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт боллоо. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт 1,5 цаг орчим үргэлжилжээ. Үүнээс өмнө талууд хоёр талт уулзалт хийсэн байна. 

Гурван талт дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө оролцогчид мэдэгдэл хийсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "түүх бүтээж байна" хэмээсэн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин "хамтдаа эх дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах шаардлагатай" хэмээжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гурван тал "Украин дахь сөргөлдөөн зэрэг бүс нутгийн сөргөлдөөнтэй хамаатай ашиг сонирхол нэгтэй" хэмээн мэдэгдсэн байна. 

Уулзалтын дараа талууд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдэгдэл хийлгүйгээр таржээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэлцээг "цогц, эерэг" хэмээн дүгнэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уур амьсгал сайн байсан хэмээжээ.

ХАМТАРСАН ТУНХАГ 

Гурван талт дээд хэмжээний уулзалтын дүнгээр талууд "Энх тайвны тунхаг" гаргасан байна. Гэхдээ энэ тунхагт Украины асуудал тусгагдсангүй. 

Хамтарсан тунхагт "даяаршлын сорилд үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх, үндсэн зорилтдоо нийцэж байхын тулд НҮБ-ыг шинэчлэх" шаардлагатай гэж Доналд Трамп, Владимир Путин, Ши Жиньпин нар үзжээ. 

Түүнчлэн гурван орон газрын тосн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй гэж мэдэгдсэн байна. 

Мөн Олон улсын эрүүгийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагууд "бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглах ёсгүй", "улс орнуудын тохиролцооны зарчим, албаны этгээдүүдийн халдашгүй эрхийг хамгаалах нь чухал" гэдэг дээр талууд санал нэгджээ. 

Үүний зэрэгцээ, цөмийн эрсдэлийг бууруулах, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхээс сэргийлэх яриа хэлэлцээ хийнэ гэж тохиролцсон байна.

Эх сурвалж: DW, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн