fitness
  • 80 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 10 цагийн өмнө

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадмын барилдаанд бүртгүүлсэн боловч ирж барилдаагүй дараах бөхчүүдийн барилдах эрхийг хассан байна.

Ингэхдээ Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд бичгээр тайлбар ирүүлээгүй, сонсголд биечлэн ирээгүй 25 бөхийн барилдах эрхийг 14 сараар хассан. Мөн бичгээр тайлбар ирүүлсэн боловч биечлэн сонсголд ирээгүй 9 бөхийн барилдах эрхийг 10 сараар хассан байна. Бичгээр тайлбар ирүүлж, сонсголд биеэр ирсэн 5 бөхийн эрхийг тус, тус зургаан сараар хасах шийдвэр гаргажээ.

 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн