fitness
  • 3 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 минутын өмнө

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн яамны төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийж, илэрсэн нөхцөл байдалд үндэслэн зургаан чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ.

Уг зөвлөмж нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилготой аж. Зөвлөмжид дараах асуудлуудыг тусгасан байна. Үүнд:

1. Хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах: Ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хэлтэс, албадын уялдаа холбоо болон ажил хүлээлцэх үйл явцад тавих хяналтыг сайжруулах.

2. Төсвийн төлөвлөлт, санхүүгийн сахилга батыг сайжруулах: Бодит судалгаанд үндэслэн төсөв төлөвлөх, үндэслэлгүйгээр төсвийг илүү болон дутуу тооцдог зөрчлийг таслан зогсоох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх.

3. Төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих: Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд хяналтыг нэмэгдүүлэх.

4. Гэрээний үүргээ биелүүлээгүй байгууллагад хариуцлага тооцох: Тендерт шалгарч гэрээ байгуулсан ч үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийн мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхийг нь хязгаарлуулах арга хэмжээ авах.

5. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах: Худалдан авалтад гарч буй зөрчлийг таслан зогсоож, холбогдох хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх.

6. Гэрээний бүртгэл, хяналтыг сайжруулах: Яамнаас байгуулсан гэрээний нэгдсэн сан үүсгэж, гэрээг бүртгэлжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих.

Түүнчлэн АТГ-аас 2023 онд Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөртэй холбоотой зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэхийг даалгажээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн