fitness
  • 433 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-08

Экологийн цагдаагийн албанаас энэ сарын 4-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж /дайвар/ ирсэн хот хоорондын зорчигч, автомашинд 67 ширхэг заарт харх /ондатр/-ыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд, та бүхэн ховордож буй ан амьтныг агнахгүй байх, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, бусдаас дайвар зүйлс авахгүй байхыг анхааруулъя.

Ташрамд мэдээлэхэд анх 1967 онд Сэлэнгэ аймгийн нутаг Орхоны цутгал Буур голоос 50 үржлийн заарт харх /ондатр/ барьж Ховд аймгийн Хар-Ус нуурт зориудаар нутагшуулжээ. Заарт харх нь ус намгийн элдэв ургамлаар хооллодог аж.

Өтгөн саглагар үстэй амьтны биеийн урт нь 26-40 см, сүүл нь 12-23 см, жин нь  900-1000 грамм. Гол, нуур, хуурай газрын аль алинд нь амьдардаг. Нэг удаагийн төрөлтөөрөө 6-10 зулзага гаргадаг гэнэ. Мөн өнтэй жил 3-4 удаа зулзагалах тохиолдол ч байдгийг БОАЖЯ-аас мэдээлж байсан.

Бусад мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулн

“Хүний эрхийн Үндэсний форум-2023” болно

“Хүний эрхийн Үндэсний форум-2023” болно

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.