fitness
  • 88 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 7 цагийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалт болон Шатахууны шуурхай штабын шийдвэрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчлэх ажээ.

Дараалал харгалзахгүй үйлчлүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: 

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд:

  • E-Mongolia системээс авсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт;
  • Иргэний үнэмлэх.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид:

  • Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон акт;
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ;
  • Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх.

Шатахуун түгээх станцуудын удирдлага, түгээгч ажилтнууд холбогдох баримт бичгийг үндэслэн эдгээр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй, дараалал харгалзахгүй шуурхай үйлчилнэ.

Шатахууны шуурхай штабаас бусад жолооч, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдын эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн