fitness
  • 109 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 9 цагийн өмнө

10 сая төгрөг шилжүүлж, эмэгтэй хүнтэй зугаацсан гэх бичлэгт нэр холбогдсон Төмөр замын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн "Madina" гэх инстаграм хаягаас төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой бичлэг тараасан байна. Уг албан тушаалтан 10 сая төгрөг шилжүүлсэн гэх агуулга бүхий мэдээлэл цахим орчинд нийтлэглсэн байсан. 

Цахим сүлжээнд өрнөж буй уг мэдээлэлд миний овог, нэр, албан тушаал зэргийг нийтэлсэнд харамсаж байна. Би уг үйл явдалд оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Тухайн үед би гэр бүлтэйгээ агаарт гарч, орой гэртээ амарч байсан. Эдгээр үйлдлүүд орцны болон хорооллын хяналтын камерт бичигдсэн.  

Мэдээллийг үнэн зөв нягталж, бодит байдлыг тогтоогоогүй байж миний нэр хүндэд халдсан нь эцэг, эх, эхнэр, хоёр хүүхэд болон ажлын орчинд сөргөөр нөлөөллөө. Тиймээс нэр төрөө сэргийлгэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Би өөрөө хоёр хүүхэдтэй эцэг хүн. Эхнэр маань жирэмсэн. Гэтэл хийгээгүй зүйлийнхээ төлөө гүтгүүлж байгаадаа гомдолтой байна" гэлээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн